ЦЕГ: 3 настай хүүхэд эндсэн “Редвулкан” ХХК-ийн Л. Мөнхсайхан нь 6 сарын 2 хилээр буцаж орж ирсэн мөрдөн шалгалтын үйл ажиллагааг явуулж байна

xpost 6-р сар 11

🔵ТОДРУУЛГА

Төв аймгийн Заамар сумын нутагт “…3 настай хүүхэд нүхэнд унаж нас барсан” гэх хэрэгтэй холбоотойгоор нэр бүхий компанийн захирал М нь Монгол Улсын хилээр гарч зугтчихлаа” гэх мэдээлэл нийтлэгдсэн.

Дээрх хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад уг нэр бүхий нэр компанийн захирал М нь энэ оны 05 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын хилээр гарч, 06 дугаар сарын 02-ны өдөр буцаж орж ирсэн.

Хуульд заасан үндэслэл журмын дагуу уг хуулийн этгээдийг хэрэгт иргэний хариуцагчаар тооцон шалгалтын ажиллагааг явуулж байна.