Засгийн газрын “Чөлөөлье”санаачилгын хүрээнд “Зам, тээврийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 15-17-нд зохион байгуулж байна.
Энэ өдрүүдэд зам, тээврийн салбарын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх, мэдээ мэдээлэл өгөх, иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авах, тулгамдаж буй зарим асуудлыг хамтран шуурхай шийдэж байна. Мөн иргэд олон нийтэд чиглэсэн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн, улсын дугаар олгох, техникийн хяналтын үзлэгийн мэдээлэл, тээврийн хэрэгслийн лавлагаа, хасалт бүртгэл, ачаа болон зорчигч тээврийн мэдээлэл, мэргэшсэн жолоочийн шалгалт, зөвлөгөө, онлайн тасалбарын систем танилцуулах зэрэг олон төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлж байгаа юм.

16° C
3592.73
0 cэтгэгдэлтэй