БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА

xpost 6-р сар 19

Өнөөдөр (2026.06.19) Хэнтийн өмнөд, Дорноговь, Сүхбаатарын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
Иймд:
✅Цаг уурын байгууллагаас гаргаж байгаа анхааруулга, сэрэмжлүүлэх болон урьдчилан сэргийлэх мэдээнүүдийг цаг алдалгүй хүлээн авч, заавар зөвлөмжийг биелүүлж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах,
✅Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа аюулгүй байддлаа хангах,
✅Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,
✅Баталгаат зам, гүүрээр зорчих, үер, усны аюулаас болгоомжлох
✅Хүйтэн үед бариу биш дулаан, хөнгөн хувцсыг давхарлан өмсөх, борооны цув, шүхрээ авч явах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.