ХОЁР ОРНЫ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ ХООРОНДЫН IX ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

xpost Өчигдөр 15:14

🇲🇳🇺🇲 Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал болон Америкийн Нэгдсэн Улсын Номхон далайн Хуурай замын цэргийн командлал хоорондын IX зөвлөлдөх уулзалт 2026 оны 06 дугаар сарын 17-ноос 19-ний өдрүүдэд Монгол Улсад амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэхүү уулзалтыг АНУ-ын Энэтхэг-Номхон далайн Хуурай замын цэргийн командлагчийн орлогч бөгөөд Стратеги, төлөвлөлтийн газрын дарга, хошууч генерал Гайлз Ж.С.Корнелиа болон Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Ц.Буяндэлгэр нар ахлан явууллаа.
Зөвлөлдөх уулзалтаар талууд өнгөрсөн хугацааны хамтын ажиллагааны хэрэгжилт, үр дүнг хэлэлцэхийн зэрэгцээ цаашид хоёр улсын Хуурай замын цэргийн түншлэлийг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, бие бүрэлдэхүүний ур чадварыг дээшлүүлэх, хамтарсан сургалт, дадлагыг эрчимжүүлэх чиглэлээр байр сууриа нэгтгэж, төгсгөлд нь хурал удирдагч нар нэгдсэн протоколд гарын үсэг зурж, баталгаажуулав.
Мөн арга хэмжээний үеэр АНУ-ын төлөөлөгчдөд Монгол орны үндэсний өв соёл, түүх, уламжлалыг сурталчлан таниулах соёлын хөтөлбөрийг амжилттай зохион байгуулсан нь талуудын харилцан итгэлцэл, цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан юм
May be an image of textMay be an image of studyingNo photo description available.May be an image of text that says 'CYY'