ЗГ: Хүй долоон худгийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэж байна

xpost 7-р сар 1

Тус хурлаар хэлэлцэх болон танилцах асуудлын жагсаалтад

  1. -“Хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  2. -“Улаанбаатарын бүсийн хөгжлийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  3. -“Чөлөөлье” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  4. – Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл – Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Эрчим хүч-4” төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл
  5. – “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төслийн III үе шат”-ны зээлийн болон төслийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл -Олон улсын хөрөнгийн удирдлагын байгууллагуудтай санамж бичиг байгуулах тухай*
  6. – Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяраас санаачлан боловсруулсан Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөл
  7. -Улсын Их Хурлын гишүүн Р.Эрдэнэбүрэнгээс санаачлан боловсруулсан Инфлюзерийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөл
  8. – Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбатын санаачлан боловсруулсан Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөл,
  9. -Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуягийн санаачлан боловсруулсан Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал дүгнэлтийн төсөл
  10. -УИХ-ын гишүүн Б.Уянгаас санаачлан боловсруулсан Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал дүгнэлтийн төсөл -Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  11. -“Улсын үзлэг зохион байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэг/
  12. -“Хүнс, хөдөө аж ахуй салбарын 2026-2027 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
  13. -Үндэсний хурдан морины бүсийн уралдааныг зохион байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  14. -Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжилтийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  15. – Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  16. -“Жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдийн мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний жагсаалт/
  17. -10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  18. – Хүй долоон худгийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар*
  19. -Оюу толгойн зээлийн хэлэлцээрийн дүнгийн талаар зэрэг асуудал бна.