Улаанбаатар орон сууцжуулалт гэх орон нутгийн өмчит компанийн дарга, бүх нийтийн гүйлтэнд тэг долоо, долоо, долоо буюу азын гэх үү, долоомол маягийн алтан дугаар авч зүүдэг, 0013 УНА хэмээх эр хүний 13 мэхийг сануулах УНА гэдэг үсэгтэй унаа унадаг Төмөртөмөө дарга маань Солонгосын гангнам дүүрэгт сайн дүү, цүнх баригчаа дагуулан салхи татуулан алхаж явна. Сонгуулиар өчнөөн сая төгрөг зарлагдчихаад байхад ялагдсан хүн намын даргыг орлогчоор томиллоо гэсээр улаанбаатар орон сууцжуулалт гэх орон нутгийн өмчит компани шинээр байгуулуулж даргаар нь суусан сайн ахтай хүн. Соёл урлагын удирдлагаар төгссөн ч сайн ахтай тул улаанбаатарын иргэдийг орон сууцжуулах нөр их ажилд ханцуй шамлан орсон. Тэрээр анхлан цэнхэр дэлгэцээр кино сонгууль хийж явсан сонгуулийн арвин их туршлагатай хүн юм.

14° C
3592.73
0 cэтгэгдэлтэй