Эрдэнэт хот цахилгаан авто машин цэнэглэгч цэгээ нэмэгдүүллээ

xpost 7-р сар 2

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Ногоон Өртөө” санаачилга, Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд байгальд ээлтэй авто машины хэрэглээг дэмжиж хоёр дахь “Цахилгаан авто машин цэнэглэх цэг”-ийг аймгийнхаа Авто тээврийн төвийн зогсоолд байгуулсан байна.

Энэхүү ажлыг  “50 жил-50 бүтээн байгуулалт”-ын хүрээнд  LEAF Center, ECO Car компани болон аймгийн Авто тээврийн төв хамтран хэрэгжүүлжээ.

Тус цэг нь нэгэн зэрэг хоёр авто машин цэнэглэх бөгөөд үнийг 1 кВт тутамд 800 төгрөг байхаар тогтжээ. 60 кВт-ын хурдан цэнэглэгч нь 40 минутын дотор авто машины баттерейг 80 хүртэл хувиар цэнэглэх боломжтой юм.

Ингэснээр Улаанбаатар хотоос Хөвсгөл хүртэл цахилгаан машинаар явах боломж бүрдэж байна.