ЦЕГ: 18 настай эрэгтэй боомилж нас барсан хэргийг шалгаж байна

xpost 7-р сар 7

✅Цагдаагийн байгууллагад 2026 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 10:21 цагийн орчимд “ … торон хашаанаас хүн боомилж нас барсан …” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. ✅Дуудлага мэдээллийн дагуу Налайх дүүргийн цагдаагийн газар шалгалтын ажиллагаа явуулахад “… Тус дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн 18 настай, эрэгтэй нь төмөр торон хашааны дээд хэсгээс гутлын үдээсээр боомилсон байдалтай нас барсан нөхцөл байдал тогтоогдсон. ✅Хэргийн шалтгаан, нөхцөлийг тал бүрээс нь бүрэн тогтоохоор тус дүүргийн цагдаагийн хэлтэс мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.