ЦЕГ:Эрдэнэсант суманд гарсан ослыг шалгаж байна

xpost 7-р сар 17

Цагдаагийн байгууллагад “Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарсан байна” гэх дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулахад энэ 07 дугаар сарын 15-ны өдрийн 21:02 цагт Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг дэвсгэрийн 215 дахь км-ийн орчимд хоёр тээврийн хэрэгсэл мөргөлдөж урьдчилсан байдлаар 35 настай эмэгтэй болон 2  хүүхэд ослын газарт нас барсан.
Хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж ослын шалтгаан нөхцөлийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тогтоохоор ажиллаж байна.

Эх сурвалж: ЦЕГ