Өнөөдөр Улаанбаатарт 32 хэмийн дулаан

xpost 7-р сар 23

Хагас хоногийн урьдчилсан мэдээ

Малчид, иргэд, аялагчдад зориулсан мэдээ:

23-27-нд ихэнх нутгаар үргэлжлэн хална.

2026 оны 07-р сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 3-8 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.  Ихэнх нутгаар халж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр +23…+28 градус, Алтайн өвөр говиор +37…+42 градус, Хангайн нурууны өвөр бэл, Орхон Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +32…+37 градус, бусад нутгаар +27…+32 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4 -9 метр. +30…+32 градус дулаан байна.

 

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +29…+31 градус дулаан байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. +26…+28 градус дулаан байна.

 

5 цагт Улаанбаатар: +14 градус дулаан, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт буурна.