Алга болсон 10 настай охиныг 77 хүний бүрэлдэхүүнтэйгээр ЭРЭН ХАЙЖ байна

xpost 8-р сар 11

Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн нутагт 10 настай охин сураггүй болсон тухай дуудлага 2026 оны наймдугаар сарын 2-ны 20:40 цагт бүртгэгдсэн байна.

Тодруулбал, охин наймдугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагийн орчимд тарвас хураах ажилд явна хэмээн гэрээсээ явган гарсан бөгөөд түүнээс хойш сураггүй болжээ.Охин нь Буянт сумын төвд байрлах “Соёлын нэгдэл”-ийн 513 тоотод оршин суудаг бөгөөд тус газар нь аймгийн төвөөс зүүн зүгт 20 орчим километрийн зайд оршдог байна.

Одоогоор эрэн хайх ажиллагаанд:

  • Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар;
  • Онцгой байдлын 48 дугаар анги;
  • Зэвсэгт хүчний 123 дугаар анги;
  • Аймгийн Цагдаагийн газар;
  • Буянт сумын Цагдаагийн хэсэг;
  • Аймгийн Шүүх шинжилгээний газар;
  • Сумын Мэргэжлийн анги;
  • Ар гэрийнхэн

нийт 78 хүн, 2 морь, 2 мотоцикл, 9 автомашинтайгаар оролцож, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Одоогоор эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.