ТАНИЛЦ: Дугаарын хязгаарлалтад хамрагдахгүй тээврийн хэрэгслийн жагсаалт

xpost 8-р сар 15

Нийслэлд өнөөдрөөс хэрэгжих улсын дугаарын тэгш, сондгой зохицуулалтад хамрагдахгүй тээврийн хэрэгслийг танилцуулья.

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтад дараах тээврийн хэрэгслүүдэд хамаарахгүй.

Үүнд:

• Цахилгаан тэжээлийн буюу ногоон дугаартай тээврийн хэрэгсэл,

• Зөвшөөрөл, тоноглол бүхий хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын тээврийн хэрэгсэл,

• Оршуулгын үйл ажиллагаанд ашиглагдаж буй,

• Авто зам, хот тохижилт, шугам сүлжээний засвар үйлчилгээ үзүүлдэг,

• Дипломат байгууллага, гадаадын зочин төлөөлөгчдөд үйлчлэх, • Нийтийн тээврийн

• Стандартын шаардлага хангасан такси үйлчилгээ,

• Сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилчдын тээвэр,

• Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл хамаарахгүй.