76 настай эмэгтэйг зам хөндлөн гарч байх үед мөргөж, амь насыг нь хохироожээ

xpost 8-р сар 19

“Баянгол дүүргийн хоёрдугаар хороо ТБД андууд урд замд хүн мөргүүлсэн” гэх дуудлага мэдээлэл өнөөдөр 11:27 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Шалгалтын явцад 76 настай эмэгтэй явган зорчигч зам хөндлөн гарах үедээ Honda маркийн авто машинд мөргүүлж, нас барсан нөхцөл байдлыг Тээврийн цагдаагийн алба бүртгэлд авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.