357 оюутан БНХАУ-ын шилдэг их, дээд сургуулиудад суралцах урилгаа гардан авлаа

xpost 8-р сар 20

5,000 гаруй хүүхэд тэтгэлэгт хүсэлтээ өгснөөс 357 оюутан залуус тэтгэлэгт тэнцэж, БНХАУ-ын шилдэг их, дээд сургуулиудад суралцах урилгаа гардан авлаа.

• Докторын хөтөлбөрт 25 оюутан

• Магистрын хөтөлбөрт 70 гаруй оюутан

• Бакалаврт 260 гаруй оюутан залуус суралцахаар болжээ.

1986 оноос эхлэн Монгол оюутнуудыг БНХАУ хүлээн авч эхэлснээс хойш 40 жилийн хугацаанд Засгийн газрын тэтгэлгээр давхардсан тоогоор 10,788 суралцагч тэтгэлэгт хамрагдсан байна. Мөн Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газрын тэтгэлэг 2005 оноос хэрэгжиж эхэлснээс хойш 21 жилийн хугацаанд манай улсын 2,500 гаруй оюутан тэтгэлэгт хамрагджээ.