НЭГ ДОРООС: А.Амина охины алга болсон өдрөөс хойш юу болов

xpost 8-р сар 21

2026 оны наймдугаар сарын 1-ний өдөр Ховд аймгийн Буянт сумын нутагт 10 настай А.Амина охин хөршийнхөө ногооны талбайд ногоо хураана гэж гараад сураггүй алга болсон. Охиныг 14 хоног эрэн хайсны эцэст хөрш айлынхан аминд хүрсэн хэргээ хүлээсэн. Энэхүү 14 хоногт юу болсон талаар тоймлон хүргэж байна.
Охиныг алга болсон талаарх дуудлага мэдээлэл 2026 оны наймдугаар сарын 2-ны өдрийн 20:40 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Ингээд шуурхай эрэн хайх ажиллагаа эхэлсэн байна.
Эрэн хайх ажиллагаа эхлээд байх үед Ховд.мн сайт болон нутгийн телевиз алга болсон охины ар гэр болон очсон гэх айлынхнаас ярилцлага авсан. Охины хөрш гэх М.Дадилханыг эмнэлэгт хэвтэж байх үед буюу наймдугаар сарын 15-ны өдөр Khovdtimes.mn сайт ярилцлага авсан байна. Энэ үеэр тэрбээр “Өглөө 8 цаг өнгөрөөд 9 цагийн үед бид ногооны талбай руу явах гэж байсан. Хөршийн хүүхдүүд бид аав, ээж эь загнана. Тийшээ шумуул ихтэй. Өнөөдөр хална. Айлын хүүхэд авч явж болохгүй. Чи үлд гээд үлдээгээд явсан. Тэгээд өдөржин ажиллаад тэндээ хонохоор болсон. Нэг нь нялх хүүхэдтэй явсан. Түүний чих өвдөөд шөнө 00:00 цагийн үед байх аа. Цаг сайн анзаараагүй. Хүүхдийнхээ чих рүү хөхний сүүгээ саагаад гайгүй болохоор нь унтаад, өглөө 7 цаг өнгөрч байхад бид гарсан юм. Тэгээд ногоогоо ачиж байтал 8 цагийн үед байх аа аав нь над руу залгасан. Манай хүүхэд байна уу наана чинь гээд асуусан. Би өчигдөр наана чинь үлдээгээд явсан шүү дээ гэтэл байхгүй. Гэрт ирээгүй байна гэхээр нь буцаж ирсэн. Манайд өглөө нь ирж тоглож наадаж байгаад л орой нь явдаг байсан” хэмээн ярьсан байна.
Ийнхүү охиныг арав гаруй өдөр эрэн хайсан ч ямар ч сураг гараагүй байна. Тиймээс Ховд аймгийн Буянт сумын шуурхай штаб алга болсон охины талаар иргэдэд хандан уриалга гаргасан байдаг.
Тус уриалгад “Сураггүй алга болсон 10 настай эмэгтэй хүүхдийг эрэн хайх ажиллагаа 11 дэх өдрөө үргэлжилж байна. Эрэн хайх ажилд онцгой байдал, цагдаа, цэргийн анги, сумын Мэргэжлийн анги болон ар гэрийн төлөөлөл бүхий бүрэлдэхүүн тасралтгүй ажиллаж байна. Эрэл хайгуулын бүсийг тэлэх, эрэн хайх ажиллагааны эрчмийг нэмэгдүүлэх зорилгоор сумын нийт иргэд, залуус, сайн дурынхныг уг ажиллагаанд сайн дураар оролцож, тус дэм болохыг уриалж байна. Та эрэн хайх ажиллагаанд оролцохыг хүсвэл Сумын Шуурхай штабын байранд ирж бүртгүүлнэ үү. Мөн биечлэн оролцох боломжгүй иргэд хашаа, саравч, агуулах, худаг, ойр орчмынхоо эзэнгүй болон сэжигтэй газруудыг сайтар нягталж шалган туслахыг хичээнгүйлэн хүсэж байна. СУМЫН ЗДТГ, ШУУРХАЙ ШТАБ” гэжээ.
Ингээд сайн дурынхан мэргэжлийн анги байгууллагын 1000 гаруй хүн охиныг эрэн хайх ажиллагаанд оролцсон байна.
А.Амина охин алга болсон 13 дахь өдөр: 2026 оны наймдугаар сарын 13-ны өдрийн байдлаар Онцгой байдлын газрын 18 алба хаагч, 2 автомашин, 1 эрэлч нохой, 1 завь , 2 дрон, Цагдаагийн газраас 13 алба хаагч, 3 автомашин, Зэвсэгт хүчний 123-р ангиас 21 алба хаагч, 2 автомашин, сумын мэргэжлийн ангиас 20 ажилтан, 2 автомашин, 4 мотоцикль, Мянгад сумын мэргэжлийн ангиас 10 ажилтан, 1 автомашин, ар гэрээс 10 хүн, 2 автомашин нийт 92 хүн, 10 автомашин, 4 мотоцикл, 1 эрэлч нохой, 2 дрон, 1 завьтай 12:00 цагт эрлийн ажиллагааг эхлүүлж 4 хэсэгт хуваагдан ажиллажээ.
Нэгдүгээр ажлын хэсэг Буянт сумын төвийн айл өрхийн объект, ариун цэврийн байгууламжууд, худаг шалгах, Хоёрдугаар ажлын хэсэг завьтайгаар Мянгад сумын гүүрнээс Ховд гол дагуу, Гуравдугаар ажлын хэсэг 2 нисгэгчгүй дронтой Ховд гол дагуу , Дөрөвдүгээр ажлын хэсэг Буянт сумын Норжинхайрхан багаас зүүн урд зүгт 108 хүртэлх цэгт үргэлжлүүлэн эрлийг зохион байгуулав.
Эрлийн ажиллагаанд нийт давхардсан тоогоор 1007 алба хаагч, ар гэрээс 128 хүн, 148 автомашин, 45 мотоцикол, 1 эрэлч нохой, 2 дрон, 1 завьтайгаар үүрэг гүйцэтгэж байна. Буянт сумын хэмжээнд 948 айл өрх, 623 ногооны зоорь, 389 худагны нүхэнд үзлэг шалгалт хийж нийт 191,5 га талбайд дроноор, 932 км замыг явганаар болон автомашинтайгаар, 28 км завьтайгаар үүрэг гүйцэтгэж, эрлийн ажиллагааг 11 дэх өдрөө үргэлжиллээ.
Мөн Буянт сумын хэмжээнд 948 айл өрх, 623 ногооны зоорь, 389 худгийн нүхэнд үзлэг, шалгалт хийжээ. Түүнчлэн 191.5 га талбайг дроноор, 932 км замыг явганаар болон автомашинаар, 28 км зайг завиар туулан эрэл хайгуулыг хийсээр байсан.
Ингээд 13 дахь өдрийн орой ногоо хураахаар явна гэсэн хөрш М.Дадилханы 28 настай хүүг охины алга болсон хэрэгтэй холбогдуулан саатуулсан тухай цагдаагийн багууллагаас мэдээлсэн. Тухайн этгээд охины аминд хүрсэн талаараа хэргээ хүлээсэн байдаг.
Үүний дараа 2026 оны наймдугаар сарын 15-ны өдөр хөрш М.Дадилханыг эмнэлгээс гарсан үед гэрт нь Khovdtimes.mn сайтаас ярилцлага авахаар очсон боловч өмгөөлөгчгүй үед юу ч ярихгүй хэмээн ярилцлага өгсөнгүй.
Иймээс 2026 оны наймдугаар сарын 15-ны өдөр 1000 гаруй хүний бүрэлдэхүүнтэй эрлийн ажиллагааг зогсоосон юм.
2026 оны наймдугаар сарын 15-ны өдөр М.Дадилхан охиныг дайрч алсан хэмээн хэргээ хүлээсэн тул цагдан хорьсон. Үүний дараа 2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр М.Далелханы эхнэрийг цагдан хорьжээ. Одоогоор хөршийнх гэх айлын гурван этгээдийг цагдан хориод байна. Мөн уг хэргийг Улаанбаатар хот руу шилжүүлэн шалгуулах хүсэлтийг наймдугаар сарын 17-ны өдөр явуулж, хэргийг Улаанбаатар хотод шалгахаар болоод байна.
Өчигдөр буюу 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр талийгаач охины аав С.Аманжол өмгөөлөгч авах талаараа ард түмэнд хандан ярилцлага өгсөн. Ярилцлагад охиныхоо цогцсыг харахад нүд хальтрам, нүүр ам гэж таних зураас ч үлдээгүй байсан талаар дурдсан байна. Үүний дараа өмгөөлөгч Р.Булгамаа хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй өгөхөөр болоод байгаа юм.