Засгийн газар хуралдаж байна

xpost 8-р сар 26

Засгийн газрын ээлжит хуралдаан 8 цагт эхэлж, дараах асуудлыг хэлэлцэж байна.

Үүнд, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны талаар авах арга хэмжээ, Интерполын эрх ямба, дархан эрхийн тухай ерөнхий хэлэлцээр, Малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч нарт урамшуулал олгох журам, Эрчим хүчний экспортын хэтийн төлөв, Төрийн өмчит үйлдвэрийн талаар авах зарим арга хэмжээ, Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогын дүн, 2026 оны ургацын урьдчилсан баланс зэрэг асуудал хуралдааны товд багтсан байна.

Нийт 20 гаруй асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх юм.