СУИС-ийн бүлэг хүчингийн хэрэг гэх тодотголтой хэргийн хохирогч Н.Шинэцэцэг өчигдөр гэмт хэргийн хохирогч болсныхоо дараа яаж даван туулсан, хэрхэн амьд үлдсэн талаараа бичсэн “Чамайг тэвэрье” номынхоо нээлтийг хийсэн.
Энэ талаараа тэрбээр “Ер нь нүцгэн явж байсан ч ичих асуудал биш. Бэлэг эрхтэн, эмэгтэй хүн бэлгийн харилцаанд орох нь ичмээр зүйл биш. Харин гэмт хэрэг бол ичмээр зүйл. Гэмт хэргээс ичих хэрэгтэй хүмүүс нь гэмт хэрэгтэн. Зүгээр байгаа гэмгүй хүмүүсийг хохироох, гэм учруулсан хүмүүсийн өөдөөс дайрч биеэ хамгаалах гэдэг тусдаа ойлголт гэдгийг ойлгосны дараа л би тэмцэж эхэлсэн. Яагаад ийм олон жил болсон бэ гэдэг асуултыг хүн болгон надад тавьдаг. Би хүн болгонд хариулж чадахгүй. Энэ асуултад хариулахаар сэтгэл хямраад байдаг болохоор ирээдүйд дахин сонсмооргүй санагдаад миний өмнөөс ярих номоо гаргасан. Тэр асуултын ард миний 15 жилийн сэтгэл зүйн асуудлаа даван гарсан туулал бий. Би итгэл алдраад унавал унахаар, бүх зүйлийг орхивол орхихоор хэдэн мянгаар тоологдох өдөр байгаа. Тэр болгонд бууж өгөлгүйгээр өнөөдрийг хүрсэндээ баяртай байна. Яагаад гэвэл 15 жилийн дараа нэрээ цэвэрлэж чадлаа” гэсэн юм.
Ингээд хэвлэл мэдээлэл болон олон нийтийн дэмжлэгтэйгээр хэрэг шүүхийн шатанд очсон. Урьдчилсан хэлэлцүүлэг болох талаар мөн мэдээлсэн. Тус хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 10:00 цагт ЧД, СБД,БЗД-ийн шүүхэд 10:00 цагаас эхэлнэ.

2° C
3595.64
1 сэтгэгдэлтэй
Solid experience so far. The customer service is responsive and the games load quickly. krwinbox88 really delivers a premium feel.