2025 оны аравдугаар сарын 15-ны өдөр иргэн О.Нарангарав нөхөртөө 22 жилийн турш хүчирхийлүүлж буй талаараа ярилцлага өгсөн байдаг. Улмаар түүний нөхөр НТИХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг 30 хоног цагдан хорьсон. Гэвч хугацаа нь болоогүй байхад түүнийг суллаж, байнга айлган сүрдүүлж дарамталж байгаа тухай 2026 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр хэвлэлийн хурал хийж мэдээлсэн байдаг.
Улмаар түүний нөхөр Б.Эрдэнэсүхийг Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх/, Эрүүгийн хуулийн 13.12 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар мөрдөж мөшгих/, ЭХТА-ийн 11.6 дугаар зүйл /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/ зэрэг зүйл заалтаар шалгаж, гэм буруугийн шүүх хурал наймдугаар сарын 24-ний өдөр болох байсан ч хойшлогдоод буй.
Тэгвэл Б.Эрдэнэсүхийн гомдлоор түүний эхнэр О.Нарангаравыг бусадтай үгсэн хуйвалдсан, бүлэг хулгай хийсэн, залилан мэхэлсэн, заналхийлсэн гэх үндэслэлээр шалгаж, яллагдагчаар татан, хэрэг нь шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжээд байгаа ажээ.

5° C
3595.64
1 сэтгэгдэлтэй
If you are looking for a fair and honest gaming site, phjilibett is the way to go. Five stars from me!