Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад 2026 оны 08 дугаар сарын 31-нээс 09 дүгээр сарын 01-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо. Ерөнхийлөгчийг “Манас-2” олон улсын нисэх онгоцны буудалд Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын Танхимын орлогч дарга, Киргиз-Монголын Засгийн газар хоорондын комиссын киргизийн хэсгийн дарга У.Э.Маматканов, тус улсын Гадаад хэргийн дэд сайд С.Жумакадыр уулу, Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Тэгшжаргал болон албаны бусад хүн угтаж авлаа.
- Гишүүн орнуудын итгэлцэл, найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэх,
- Бүс нутагт энх тайван, аюулгүй байдал, тогтвортой байдлыг бататгах,
- Терроризм, салан тусгаарлах, хэт туйлшрах болон хар тамхи, зэвсгийн хууль бус эргэлттэй тэмцэх,
- Улс төр, худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах, хүрээлэн буй орчин, соёл, шинжлэх ухаан-технологи, боловсрол, эрчим хүч, тээвэр, зээл, санхүү болон бусад салбарт бүс нутгийн хамтын ажиллагааг дэмждэг байгууллага болжээ.

2° C
3595.64
1 сэтгэгдэлтэй
Finally found a site that doesn’t lag during peak hours. The login process is seamless and the game variety is top notch. Highly recommended for local players. Visit phskycomlogin now.