Дархан-Уул аймгийн Дархан суманд Шатахуун түгээх станцын ойролцоо ачааны машин шатжээ. Уг дуудлага мэдээлэл онцгой байдлын байгууллагад “Наймдугаар багийн задгайд ачааны автомашин шатаж байна” гэсэн утгатай өнөөдөр буюу есдүгээр сарын 1-ний өдрийн 10:33 цагт иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчид иргэн Б-ийн “Beiben North Benz” загварын автомашины бүхээг шатаж байсныг цаг алдалгүй унтраасан байна. Жолооч шатахуун түгээх станцаас түлш аваад ойролцоо зогсож байгаад уг үйл явдал болсон тухай эх сурвалжууд мэдээлэв.

5° C
3595.64
0 cэтгэгдэлтэй