2026 оны есдүгээр сарын 2-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Олон түмэнтэй нийцтэй байхыг хичээ. Амиа бодсон зан гаргах нь танд сайн зүйл авчрахгүй. Амьдралд юу хамгийн үнэтэй вэ гэдгийг өөрөөсөө асуу. Хэрвээ та мөнгө санхүүгийн асуудалтай байгаа бол сонголтоо зөв хий. Үгүй бол ноцтой асуудалд орж мэднэ. Таны асуудал зарим нэг хүмүүсээс болж бодож байснаас тань илүү томрох болно. Эрүүл мэндээ хамгаалж амин дэм ихтэй хоол ундаа идэх хэрэгтэй. Хоол хүнсэндээ хэт их хязгаарлалт хийж болохгүй.
Үхэр: Өнөөдөр өдөр тутмын ажлыг зохицуулахад хэтэрхий их мэдээлэл сөргөөр нөлөөлж болзошгүй. Шинэ зүйлийг ойлгох чадварт бардам зан муугаар нөлөөлнө. Зарим нөлөө таны төсвөө хэмнэж буй хичээл чармайлтыг нурааж болзошгүй. Тиймээс ямар нэг худалдан авалт хийх бол бодолтой байх хэрэгтэй. Эрүүл мэндээ анхаар. Хоолны дэглэм барьж байгаа бол хэдий хэцүү байсан ч хорхой хүргэсэн амтатнаас зайлсхий. Хоолны дэглэмээ шинээр өөрчлөн, дасгал хийж эхлэхэд тохиромжтой өдөр.
Ихэр: Өнөөдрийн од эрхсийн нөлөө таны оюун ухааныг тэтгэнэ. Ухаалаг санаа оюун бодолд тань амархан орж ирж, эсрэг тэсрэг энгийн бус ойлголтуудад хийх гаргалгаа амжилтад хүргэх болно. Ирээдүйнхээ төлөө урт хугацааны зорилгыг тодорхойлж олно. Эерэг нөлөө хайртай хүндээ өөрийгөө зөв илэрхийлэхэд ухаалаг санаа өгнө.
Мэлхий: Өнөөдөр болох сайхан үйл явдал болон амжилттай ажил танд сэтгэл хангалуун байдлыг авчрах болно. Од эрхэс эергээр нөлөөлснөөр таны өөртөө итгэх итгэл болон бусдыг татах хүч өсөн нэмэгдэнэ. Мөн бүтээлч байдал, уран сэтгэмж өснө. Гэхдээ ямар ч үед анхаарлаа бүрэн төвлөрүүлэх хэрэгтэй болно. Хэрвээ та анхаарлаа төвлөрүүлж чадах юм бол бүх зүйл хялбархан болж таны ирээдүйн амжилтын үндэс суурь тавигдах болно.
Арслан: Төлөвлөгөөнд багтсан ажлаа тасралтгүй үргэлжлүүлэхийг хичээ. Ажил хэрэгч байдлаа хадгалж чадвал амжилттай байна. Энэ үед таны авьяас чадвар тодрон гарч ирэх тул өөрт төрсөн шинэ санааг цаасан дээр буулган бодит болгоход анхаар. Албан тушаал дэвших талаар их бодож байна. Эрх мэдэл энэ үед санааг зовоох хүчин зүйл байна. Санасандаа заавал хүрэхийг хүсэх боловч энэ бүхэн үнэхээр танд сайн сайхан зүйл өгөх эсэхийг бодоод үзээрэй.
Охин: Ашигтай харилцаа холбоо тогтоовол орлого олох боломжоо өргөтгөж чадна. Идэвхтэй ажиллах нь танд таатай санагдах болно. Чухал хүмүүстэй уулзах боломжийг сайн ашигла. Янз бүрийн түвшний хүмүүстэй хийх сонирхолтой уулзалтыг од эрхэс зөгнөж байна. Албаны хүмүүстэй албан бус уулзалтууд зохион байгуулбал бага зэрэг саатсан ажил хэрэг жигдрэх магадлалтай байна. Мөн зоримог алхам амжилттай болно.
Жинлүүр: Өнөөдөр таны сэтгэл санаа тогтвор муутай байна. Эрүүл ухааныг тань сэтгэл хөдлөл давамгайлж байна. Үүнийгээ зохицуулж чадвал төлөвлөсөн ажил амжилттай байна. Идэвх чармайлтаа дээшлүүлж бэрхшээл саадыг таван туул. Энэ үе ихээхэн тэвчээр эсвэл чамгүй золиос ч шаардах байх. Өрөвч зөөлөн байж, эргэн тойрныхныхоо алдаа дутагдлыг бүү шүүмжил.
Хилэнц: Таны зөн совин зөв мэдрэмжийг өгнө. Зарим бизнес эрхлэгч нарт гадаадаас ажлын санал ирж магадгүй. Хэрэв та дадлага туршлагаа нэмэгдүүлэхийг хүсэж байвал ур чадвараа дээшлүүлэх сорилтоос хойш суух хэрэггүй. Олны үймээн цуглаан амьдралд нөлөөтэй байх бөгөөд чухал хүнтэй холбоо тогтооно. Зарим хүмүүс үл хөдлөх хөрөнгө авах талаар бодож байгаа бол боломжийн үнийн санал хүлээн авна.
Нум: Амьдрал идэвхтэй өрнөнө. Од эрхэс таны эрүүл мэнд болон ажил төрөлд нөлөө үзүүлэх болно. Таны удирдан зохион байгуулах чадвар сайн байгаа хэдий ч хүмүүст хэт их заавар зөвлөгөө өгөх нь тэдэнд тийм ч их таалагдахгүй л болов уу. Өнөөдөр хамт олон болон үйлчлүүлэгчтэйгээ ямар нэг асуудлаар маргаж зөрчилдөх магадлал өндөр байна. Иймээс ямар нэг алдаа эндэгдэл гаргахаас сэргийл. Хэрвээ та ажилдаа анхаарал болгоомжтой байж, өөрийн зөн совиндоо итгэж чадвал асуудлыг маш амархан даван туулах болно.
Матар: Өнгөрсөн асуудал сөхөгдөх нь танаас шийдэл шаардана. Элдэв гүтгэлэг, хов жив гарна. Тэр бүхэнтэй зууралдах хэрэггүй. Таны анхаарлыг бизнесээ өргөжүүлэх стратеги илүү татах болно. Чадвар шаардсан, хүч сорьсон төлөвлөгөө боловсруул. Худалдан авалт хийх, албан тушаал өөрчлөх зэрэгт таатай. Ажлын цагаа багасгах арга ол.
Хумх: Ажлын төлөвлөгөөг сайтар баримталбал ажил үүргээ амжилттай дуусгах боломжийг өгнө. Аливаа стресс ачааллыг давж гарах эрч хүчээр дүүрэн байх ёстой. Өөртөө итгэлгүй биеэ авч явах байдал нь түгшүүрийг бий болгоно. Эсвэл зарим хүмүүс хэт их санаачилга гаргана. Амьдралдаа хэрэгтэй өөрчлөлтүүдийг хийхэд сайн цаг гэдгийг од эрхэс анхааруулж байна. Сайн өөрчлөлтийг хийж эхэлсэн л бол үр дүнг нь гартал гүйцээ.
Загас: Өнөөдөр танд төрж буй мэдрэмж үнэн байна. Од эрхсийн сайн хандлага танд хүмүүст туслах итгэл өгч байна. Өнөөдөр эрч хүч их шаарддаг ажлаа дуусгахад яг тохирсон цаг. Нийгмийн харилцаанд хүмүүстэй харьцах байдлаа хянах хэрэгтэй байж мэднэ. Гэхдээ танд бүхнийг зохицуулах боломж бий. Та аливаа зүйлийг томоор харж чаддаг тул ялих шалихгүй зүйлд цагаа үрэх хэрэггүй.

5° C
3595.64
4 cэтгэгдэлтэй
Solid platform with a great community. I’ve had a few big wins here and the withdrawal process was surprisingly quick. Keep it up bdxbajee31!
So,I like it
I like this
An Engaging Blog Post