“Айчи-Нагояа 2026” Азийн наадам “Imagine One Asia” уриан дор 2026 оны есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ний өдрүүдэд Япон Улсын Айчи муж, Нагояа хотноо зохион байгуулагдана.
Таеквондогийн тулаан төрөлд Б.Учрал, Б.Мөнхжин, Г.Энхчимэг, Ё.Пүрэвдаш, Г.Энхбаяр, пүмсэ төрөлд Л.Бадам нар эрхээ авч, Монгол Улсаа төлөөлөн оролцохоор шалгарсан юм.
Монголын таеквондогийн багийн дасгалжуулагчаар Хур Инёон, И Жаевон, Э.Буяншагай нар ажиллана.
Монголын баг тамирчид “Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох албан ёсны хувцас, хэрэглэлээ гардан авч, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, амжилттай оролцохын төлөө бэлтгэл сургуулилтаа эрчимжүүлж байна.
Япон Улс Азийн наадмыг гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд өмнө нь “Токио-1958”, “Хирошима-1994” Азийн наадмуудыг тус тус зохион байгуулж байжээ.
Ийнхүү 20 дахь удаагийн Азийн наадамд 45 Үндэсний олимпын хорооноос ойролцоогоор 15,000 тамирчин, албаны төлөөлөгч, 469 багц медалийн төлөө өрсөлдөх юм.

2° C
3595.64
2 cэтгэгдэлтэй
Best platform I have used in the Philippines so far. The local support is helpful and the games run perfectly on my phone. phj77game
Great selection of games and the payouts are handled very efficiently. I trust this site for my leisure time. Check out bigobet899 if you want a fair game.