Прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлсэн хэргүүди йг танилцууллаа.
Б.Б, А.О, Б.Ц, М.,М.О нар нь бүлэглэн 2024 оны нэгдүгээр сараас 2025 оны хоёрдугаар сар хүртэлх хугацаанд метамфетамины агууламжтай, “мөс“ гэх хэрэглээний нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор олж авч хадгалсан, бусдад олон удаагийн үйлдлээр удаа дараа худалдан борлуулж их хэмжээний ашиг олж, мөнгө угаасан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад худалдсан), Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (мөнгө угаах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Ц.Б нь 2025 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр метамфетамины агууламжтай, “мөс“ гэх хэрэглээний нэршилтэй, 15.8 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалт (хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд,
Б.Г нь 2024 оны есдүгээр сарын 20-ны өдөр тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх хэрэглээний нэршилтэй ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар гэртээ нийт 286.3 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөтөөт бодисыг хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүллээ.

7° C
3595.64
2 cэтгэгдэлтэй
My friends told me about this place and I gave it a try last weekend. The game selection is massive and the bonus structure actually makes sense. I walked away with a nice win on my first deposit. Give it a shot mmpum999
Been playing at online betting sites for years and this one stands out for its clean interface and fair gameplay. I love how easy it is to navigate between sportsbook and casino sections. Withdrawals go through within hours and the welcome bonus actually has reasonable wagering requirements. Definitely my new go to platform for weekend entertainment. vnn188n