Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум Бадрах багийн ” Чулуут” гэдэг газарт Автомашин шатсаны улмаас хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг есдүгээр 10-ны өдрийн 15:25 цагт онцгой байдлын байгууллагад хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, Асгат сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хээрийн түймрийг мөн өдрийн 21:40 цагт цурманд оруулж 23:35 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар 2100 га талбай өртөж шатсан.

5° C
3595.64
0 cэтгэгдэлтэй