Пүмсэ Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өсвөр үеийн хөвгүүдийн ганцаарчилсан пүмсэ төрөлд Монгол Улсын Пүмсэ шигшээ багийн тамирчин, шинэхэн дэлхийн аварга Ц.Шинэ-Эрдэнэ амжилттай өрсөлдөж, мөнгөн медаль хүртлээ.
Ц.Шинэ-Эрдэнэ хэсгийн шатанд Колумб болон Дэлхийн таеквондогийн холбооны нэрийн дор оролцож буй тамирчдыг ялж, улмаар Тайвань, Мексик улсын тамирчдыг ялснаар финалын шатанд шалгарсан юм. Улмаар финалын шатанд БНСУ-ын тамирчинтай амжилттай өрсөлдөж, ганцаарчилсан төрөлд Дэлхийн аваргын мөнгөн медалийн эзэн боллоо.

7° C
3595.64
0 cэтгэгдэлтэй