Монгол Улс НҮБ-ын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлж, энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй эмэгтэй цэргийн алба хаагчдынхаа эзлэх хувийг 15 хувьд хүргэж чадсаныг Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын индрээс албан ёсоор зарлалаа.
Энэхүү түүхэн амжилтад тулгуурлан “НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчийн оролцоо” сэдэвт олон улсын хоёр дахь удаагийн бага хурлыг 2027 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсноо мэдэгдлээ.

6° C
3595.45
0 cэтгэгдэлтэй