Беларусь Улсын Гадаад хэргийн сайд Максим Рыженковтой уулзав

xpost 1 цаг 47 минутын өмнө

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Өндөр түвшний долоо хоногийн үеэр 2026 оны есдүгээр сарын 22-ны өдөр Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд Максим Рыженковтой уулзав.

Уулзалтын үеэр талууд Монгол, Беларусийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн олон чухал салбарт идэвхтэй өрнөж, дээд, өндөр түвшний айлчлал, арга хэмжээний давтамж, яриа хэлэлцээ, харилцан ойлголцол нэмэгдэж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн, талууд энэ онд зохион байгуулагдсан Засгийн газар хоорондын комиссын хуралдаан, Гадаад харилцааны яам хоорондын Улс төрийн зөвлөлдөх уулзалт зэрэг хамтын ажиллагааны механизмын ээлжит хуралдаанаар хэлэлцэж, тохирсон зүйлсийг бодит ажил хэрэг болгохын төлөө үргэлжлүүлэн хамтран ажиллахаа нотоллоо.
Мөн талууд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.