“Айчи-Нагояа 2026”: Х.Билгүүнсайхан хүрэл медалийн болзол хангалаа

xpost 9-р сар 29

“Айчи-Нагояа 2026” XX Азийн наадам Эрэгтэйчүүдийн 55 кг-д Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Х.Билгүүнсайхан Тайландын тамирчин Бохунтод Канпи-г ялж, хүрэл медалийн болзол хангаад байна. Тэрбээр есдүгээр сарын 30-ны өдөр мөнгөн медалийн төлөө Японы тамирчин Руй Яамагучи-тай тулалдана. Хоёр тамирчин өмнө нь Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тулаанд учраа таарч, тухайн тулаанд Японы тамирчин ялалт байгуулан аваргын алтан медаль хүртэж байсан юм.