Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ОУХБХ) болон Азийн хөлбөмбөгийн холбооны “Элит” ангиллын шүүгч Өнөржаргалын Батцэцэг “Айчи-Нагояа-2026” Азийн XX наадмын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн хагас шигшээ шатны Япон, БНСУ-ын шигшээ багуудын тоглолтод ажиллав. Тэрбээр уг тоглолтод Вьетнам, Мьянмар, Тайландын шүүгчидтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн нь энэ юм.
Ө.Батцэцэгийн хувьд Азийн наадмын хагас шигшээ шатны тоглолтод дахин томилогдон ажиллаж байгаа бөгөөд 2023 онд зохион байгуулагдсан “Ханжоу-2022” Азийн XIX наадмын финалын шатны тоглолтод ажилласан Монголын анхны шүүгч болж, түүх бүтээж байсан билээ.

-8° C
3600.04
0 cэтгэгдэлтэй