Хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх бүлэг томилогдон ажиллаж байна

xpost 10-р сар 12

Улсын онцгой комиссын 2026 оны “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 01 дүгээр албан даалгавар, Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан 02 дугаар албан даалгавар, Аймгийн Засаг даргын 2026 оны А/59 дүгээр захирамжийн хэрэгжилтийг ханган хээрийн түймрийн эрсдэл өндөр Сүхбаатар сумын “Баянгол” багт 8 хүний бүрэлдэхүүнтэй “Хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт бүлэг” 2026 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн томилогдон үүрэг гүйцэтгэж, 2 удаагийн хээрийн түймрийн дуудлагаар ажиллаад байна.

Алба хаагчид хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр:

Иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч, аялагчдад зөвлөмж, мэдээлэл хүргэх

Зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх

Бэлтгэл, бэлэн байдлыг хангуулж, хяналт тавих

Шуурхай арга хэмжээ зохион байгуулах чиглэлээр ажиллаж байна.

Хуурайшилтын үед ИРГЭН ТА:

– Ил задгай гал гаргахгүй,

– Цогтой үнс, нурам аа ил задгай асгахгүй тагтай саванд хийх,

– Хашаандаа өнжмөл шар өвс, хог шатаахгүй байх

– Автомашины эд ангид хуримтлагдсан шар өвсийг цэвэрлэх

– Автомашины янданд оч баригч байршуулах

– Гал түймэр унтраах анхан шатны багаж хэрэгсэлтэй байх

Иргэн та өөрийн болон бусдын эд хөрөнгийг хамгаалах, хээрийн түймэр гарах эрсдэлийг бууруулахыг онцгой анхаарч, хариуцлагатай байхыг анхааруулж байна