Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн “Бичигтийн-Өндөр” гэдэг газарт хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 2026 оны аравдугаар сарын 8-ны өдрийн 11:55 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
Дорнод, Өмнөговь, Дорноговь, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар анги, Хилийн 0198 дугаар анги, Халхгол сумын Засаг даргын тамгын газрын мэргэжлийн анги, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын нийт 109 хүн, 18 автомашинтай ажиллаж аравдугаар сарын 12-ны өдрийн 00:55 цагт цурамд оруулаад байна. Бүрэн унтраахаар Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь 62 дугаар анги, Хилийн 0198 дугаар анги, Халхгол сумын мэргэжлийн анги, Нөмрөгийн Дархан цаазат газрын хамгаалалтын нийт 23 хүн, 3 автомашинтай ажиллаж байна.

-16° C
3600.04
0 cэтгэгдэлтэй