Ялимгүй цас орно

xpost 10-р сар 16

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 15-16-нд шилжих шөнө Завханы зүүн, Хөвсгөл, Булганы нутаг, Архангайн хойд хэсгээр их цас орно.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 16-нд нутгийн төв хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна.
Аравдугаар сарын 15-ны 20:00 цагаас аравдугаар сарын 16-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: 15-16-нд шилжих шөнө Завхан, Хөвсгөл, Булганы ихэнх, Увсын зүүн, Ховд, Говь-Алтай, Архангай, Төв аймгийн хойд, Баянхонгор, Өвөрхангайн зарим, Сэлэнгэ, Өмнөговийн баруун сумдын нутгаар, 16-ны өдөр Ховд, Говь-Алтай, Дундговь, Өмнөговийн зарим, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн ихэнх, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар 0.0-10.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүснэ.
Агаарын температур: Нутгийн баруун хэсгээр хүйтэрч шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Заг, Байдраг голын эхээр -13…-18 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -8…-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3…+8 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндий, Дарьгангын тал нутгаар +2…-3 градус, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -4…-9 градус, Их нууруудын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр +2…-3 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар +9…+14 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +15…+20 градус, бусад нутгаар +2…+7 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи шөнөдөө зүүн өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0…-2 градус хүйтэн, өдөртөө +3…+5 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи шөнөдөө зүүн өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -4…-6 градус хүйтэн, өдөртөө +4…+6 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи шөнөдөө зүүн өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -5…-7 градус хүйтэн, өдөртөө +2…+4 градус дулаан байна.