Монополын эсрэг газрын дарга Б.Амарсанаа ажлаа хүлээн авчээ

xpost 10-р сар 17

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны аравдугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар Монополын эсрэг газрын дарга Б.Билгүүнийг өөр албан тушаалд шилжүүлэн томилсонтой холбогдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлж, Б.Амарсанааг тус газрын даргаар томилсон.

Монгол Улсын сайд Т.Доржханд шинээр томилогдсон дарга Б.Амарсанаад Засгийн газрын шийдвэрийг танилцуулж, баяр хүргэн, цаашдын ажилд нь амжилт хүслээ. Монополын эсрэг газрын дарга Б.Амарсанаа 2026 оны аравдугаар сарын 16-ний өдөр үүрэгт ажлаа хүлээн авч, байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийг хангах, үйл ажиллагааны уялдаа холбоо, зохион байгуулалтыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээг үр дүнтэй, шуурхай хэрэгжүүлэхэд анхаарч, байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар ханган ажиллахаар боллоо.