АНУ-ын Лас Вегас хотноо зохион байгуулагдаж буй U23 насны чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 86 кг-д Монгол Улсаа төлөөлөн барилдсан Наадамбатын Батбилгүүн хүрэл медаль хүртлээ. Тэрбээр хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд өмнө нь ялагдаж байсан Азербайжаны бөхөөсөө даагаа нэхэж, барилдааны тактикаа маш сайн боловсруулан, өрсөлдөгчөөсөө илүүрхэж ялалт байгууллаа.
Энэ удаагийн тэмцээнийг Монголын баг тамирчид нийт гурван хүрэл медальтай өндөрлүүлж байна.

-4° C
3600.04
0 cэтгэгдэлтэй