Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 20-нд нутгийн зүүн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар салхи шуургатай байх тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, даваа гүвээнд, халтиргаа гулгаатай байхыг анхааруулж байна.
Аравдугаар сарын 18-ны 20:00 цагаас аравдугаар сарын 19-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: 18-19-нд шилжих шөнө Архангай, Өвөрхангайн ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Булган, Төв, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Дундговийн хойд сумдын нутгаар, 19-ний өдөр Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн баруун сумдын нутгаар 0.0-4.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад сумдын нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр -17…-22 градус, Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -11…-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр +1…-4 градус, бусад нутгаар -5…-10 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -4…-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр +1…+6 градус дулаан, бусад нутгаар 0…-5 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -13…-15 градус, бусад хэсгээр -8…-10 градус, өдөртөө -3…-5 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -11…-13 градус, өдөртөө -2…-4 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -13…-15 градус, өдөртөө -4…-6 градус хүйтэн байна.

-15° C
3600.04
0 cэтгэгдэлтэй