Иргэний амь насыг хохироож, ослын газраас зугтсан жолоочийг олж тогтоожээ

xpost 10-р сар 20

Булган аймгийн нутаг дэвсгэрт 40-50 орчим насны эрэгтэй хүн нас барсан байж болзошгүй гэх дуудлага, мэдээлэл 2026 оны аравдугаар сарын 18-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн О приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа иргэн Э-г дайрч хөнөөгөөд, хэргийн газраас зугтсан байсныг Булган аймгийн цагдаагийн газраас олж тогтоожээ.

Тус хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.