2026 оны аравдугаар сарын 21-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Хэрэв та хүссэнээрээ амьдарч чадахгүй байгаа бол энэ нь таны өөртөө итгэх итгэлтэй холбоотой юм. Та асуудалтай байгаа бол илүү хүндрэхээс өмнө ухаалаг алхам хийх хэрэгтэй болно. Хөрөнгө оруулагч нар болон бусад хүмүүс таны ашиг сонирхлыг илүүд үзэхгүй гэдгийг бодолц. Бие даан шийдвэр гаргах, бусдыг удирдан зохион байгуулах чадвар сайн байна. Та өөрийн гэсэн бизнестэй болохыг эрмэлзэж байж болох юм. Энэ тал дээр эхний алхмуудаа хий.
Үхэр: Энэ өдөр ажлын хамт олон эсвэл холбоотой байдаг холын орноос сайхан мэдээ авна. Гэхдээ хөрөнгө мөнгөний асуудлаас болж төлөвлөсөн ажил түр саатах бололтой. Өгөөмөр нинжин сэтгэлээсээ болж мөнгөө хандивлахаас сэргийл. Хүмүүст мөнгө хандивлахаас илүү тэдэнд чин сэтгэлээсээ урам зориг өгөхийг хичээ. Хоосон үгээр сүр үзүүлэлгүй өөрийн биеэр үлгэрлэ.
Ихэр: Анхаарлаа төвлөрүүлэхгүй бол сэтгэл хөдлөл бүтэлгүйдлийн шалтгаан болж болох юм. Эрч хүч сайн байх тул шургуу хөдөлмөр амжилт дагуулна. Танд шинэ санаа олдох магадлалтай бөгөөд бодсоноос илүү сайн үр дүн гарахаар байна. Харин таны удаан хугацааны турш дагасан үнэт зүйлүүд өөрчлөгдөж байж магад. Ажлын байр болон бизнесийн төрлөө өөрчлөх магадлалтай. Сайн найз нөхөд эсвэл хайртай хүнтэйгээ гадагш гарч зугаацах нь танд сайхан сэргэлт болно.
Мэлхий: Өнөөдөр амьдралд баяр хөөр болон зөрчилдөөн зэрэг үүсэж магадгүй. Таныг юу илүү жаргалтай болгодог, амьдралд юу үнэ цэнтэй болохыг авч үз. Таны өөрийгөө үнэлэх үнэлэмж нэмэгдэнэ. Та өөрийнхөө үзэл бодлоор амьдардаг уу гэж өөрөөсөө асуу. Ач холбогдолтой өөрчлөлтүүд таны амьдралын замыг өөрчилж магадгүй. Энэ өөрчлөлт зарим талаар аюултай гэж бодож байсан ч битгий шантар.
Арслан: Хэтэрхий их бүү ажилла. Биеэ амрааж одоогийн байр сууриа эргэцүүлэн бод. Одоогийн байр сууриндаа сэтгэл хангалуун эсэх, илүү сайн хийж чадах ямар нэгэн юм байна уу зэрэг асуулт танд үйл ажиллагаагаа өөрчлөхөд тусална. Хайр сэтгэлийн харилцаа дэмжлэг болж, ойр дотнын хүн таны санаа бодлыг сайн сонсоно. Гэхдээ зохицол, тэнцвэрийг харилцан баримтлах хэрэгтэй. Юу ч хийсэн амиа бодохгүй байхыг хичээж, бусад хүмүүст асуудлаа шийдэхэд нь тусал.
Охин: Урлагийн хүмүүс одтой байна. Од эрхэс эерэг хүчийг дамжуулна. Ажлын саатсан хэв маягийг сайнаар шийдэхэд тохиромжтой үе. Та эрч хүчийг мэдрэх болно. Таны удирдах зохион байгуулах чадвар гэрэлтэх ба өөрийн эрх мэдлийг үүсгэж чадна. Энгийн хүмүүс ч бай өндөр албан тушаалтан ч бай ижил тэгш харьцах нь бусдын хүндэтгэлийг олох сайн арга байна. Олны өмнө үг хэлэх хүмүүс сонирхолтой сэдэв сонгоорой.
Жинлүүр: Санхүүгийн хүндрэлд орохгүйн тулд багагүй хүчин чармайлт гаргах хэрэгтэй болно. Гэхдээ муйхраар бүү зүтгэ. Бусдын шүүмжлэлд эмзэглэх хэрэггүй. Таны сэтгэлийн хэт хөөрөл нь тогтворгүй уур уцаартай болох шалтгаан болно. Хайрын харилцаанд эрсдэлтэй алхам хийхээс зайлсхий.
Хилэнц: Хамтран ажиллах болон олон нийтийн арга хэмжээнд оролцоход таатай өдөр. Харин эрсдэлтэй алхам хийх, үнэтэй зүйл худалдаж авах зэргээс зайлсхий. Хэрэв ямар нэгэн асуудал байгаа бол тайван бөгөөд шударгаар ярилцах нь одоогийн санаа зовоосон байдлыг шийдвэрлэхэд эерэг алхам байх болно. Таны тусламж, зөвлөгөө авдаг хамтрагч ажлаа өөрчлөх нь сэтгэл гуниг төрүүлэх бололтой. Найз нөхдийн зөвлөгөөг сонс. Тэд танд цагаа олсон, үнэтэй үгийг хэлэх болно.
Нум: Санаа зовоосон асуудал төдий л ноцтой биш байж болно. Таныг од эрхэс ивээж байгаа тул сэтгэлээ зовоолгүй санасан бүхнээ хий. Ямар нэгэн асуудал гарсан ч танд аюултай биш байх болно. Нээлттэй, шударга байх нь танд амар тайван ажиллах боломж олгоно. Үүний тулд та өөрчлөлтийг бий болгох хэрэгтэй болно. Гадаад нөхцөл сайжирч байгаа эсэхийг сайн шалгаж, энэ үед эрсдэлтэй зээлээс холуур явахыг зөвлөж байна.
Матар: Хэтэрхий яаруу сандруу шийдвэр аюулд өртөж магадгүй тул үүнээс болгоомжлох нь зүйтэй. Сөргөлдөгч талаас ирсэн мэдээллүүдийг сайн нягтлан үзэх нь зөв. Гэхдээ таны өгөөмөр сэтгэл энэ үеийн бага зэрэг сөрөг хандлагуудыг газар авахуулахгүй бололтой. Хайртай хүнтэйгээ болон найз нөхөдтэйгөө үргэлж хамтдаа байж, харилцаа холбоогоо бэхжүүл.
Хумх: Амжилт танд аяндаа ирэх ивээлтэй байна. Зарим хүмүүс өөрийн ур чадвараа бусдад зааж сургах урилга авах магадлалтай. Өөрийн хоббигоо ашиглан мөнгө олох таатай байх болно. Сэтгэл хөдөлгөсөн адал явдал баяр хөөр, инээд наргиан бэлэглэнэ. Ямар нэгэн зүйлийг чин сэтгэлээсээ хийх хүсэлтэй хүмүүст гаднын тусламж ирнэ.
Загас: Тайван амгалан байгаа санаа сэтгэлийг сайн найз эсвэл бизнесийн хамтрагчийн асуудал таагүй болгоно. Өөрийн боломжоо ашиглаж, анхаарал тавьж байгаагаа харуул. Яриа хэлэлцээрийг зөв үргэлжлүүлбэл ажил хэргийн асуудал саадгүй байх боловч гол хүсэл зорилгоо мартаж болохгүй. Хүнд суртал, ойлгомжгүй дүрэм журам төлөвлөгөөнд тань саад болох боловч тухай бүрд нь зөв арга хэмжээ авбал даван гарч чадна.

-12° C
3600.04
0 cэтгэгдэлтэй