Гэр шатаж 50 настай эрэгтэй нас баржээ

xpost 10-р сар 21

Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлага мэдээллийг 14:35 цагт онцгой байдлын байгууллагад хүлээн авчээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 86 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн У-гийн эзэмшлийн 5 ханатай гэр, 2х3 метрийн хэмжээтэй үүдний амбаар эд зүйлийн хамт бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан байна. Тус гал түймэрт иргэн О /50 настай, эрэгтэй/ өртөж нас баржээ.