Долоо хоногт 1412 дуудлага ирж, 16 хүүхэд хамгааллын үйлчилгээ авчээ

xpost 10-р сар 22

108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төвийн дуудлага мэдээлэл, шуурхай тусламжийн үйлчилгээний албанд 2026 оны 10 дугаар сарын 12-18 ний өдрийг хүртэлх 7 хоногийн хугацаанд чатбокс, мессэж сувгаар нийт 1412 дуудлага мэдээлэл иржээ.

Мөн хамтарсан багт  244 дуудлагыг шилжүүлсэн байна. Харин хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ 16 хүүхэд авчээ.