Нум: Сайхан мэдрэмж аз хийморь дуудах болно

xpost 10-р сар 26

2026 оны аравдугаар сарын 26-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Таны хүсэл зорилгыг илтгэх сонирхолтой хэлэлцүүлэгт оролцвол оюун санаа тань эрүүлжүүлж мэднэ. Найз нараасаа бага зэрэг дэмжлэг туслалцаа авах хэрэгцээ үүснэ. Бизнесийн танилтайгаа холбогдоход онцгой хичээл зүтгэл гаргах хэрэгтэй болно. Хичээл чармайлт таныг дээш дэвшүүлэх болно. Хэдийгээр таны оюун ухаан хурц ч гэсэн, өөрийн төлөвлөгөөндөө олон зүйлийг нэмэх хэрэгтэй. Тэгвэл та уйтгарлах болон тайвшрах завгүй байна.

Үхэр: Бусдад хүчтэй сэтгэгдэл төрүүлэх чадвартай байна. Олдсон боломжийг алдахгүйн тулд өөртөө итгэлтэй байдлаа хадгалж ухрахгүйгээр урагшил. Таны төрөлхийн авьяас чадвар хүмүүсийг гайхшируулах болно. Сэтгэлийн хөдлөл ихтэй үйлдэл нь таны төлөвлөсөн цагийн хуваарьт дарамт авчрах болно. Хэрэв та бясалгалаар хичээллэх юм бол өөрийн сэтгэлийн хөдлөл болон бодол санааг тогтвортой байлгаж чадна.

Ихэр: Бүх зүйлд эерэг хандахыг хүсэж мэднэ. Ашигтай санал хүлээн авч магадгүй. Та өөрийн хүлээсэн үүрэг хариуцлагыг сайн бодолц. Мөн гадаад харилцаагаа сайжруулах алхам хайж олоорой. Уулзалт ярилцлага өнөөдөр сайн үр дүнтэй явагдах болно. Та сайхан харагдаж, өөртөө итгэлтэй бөгөөд өндөр ёс суртахуунтай байвал их дэмжлэг авна. Хэрвээ та хичээл зүтгэлээ гаргаж чадвал төлөвлөсөн ашгаа олж чадна.

Мэлхий: Өнөөдөр хийхийг хүсдэг боловч төдийлөн цаг гаргадаггүй зүйлээ хий. Тууштай бөгөөд зоригтой бай. Ойрын хугацаанд ажлын нөхцөл байдлаа өөрчилж магадгүй бөгөөд үр дүнтэй өөрчлөлт хийхийг хичээх бололтой. Зарим өөрчлөлтийн үр дүн мэдэгдэх бөгөөд зөв зүйлийг бий болгох хүсэл тань олны анхаарлыг татаж чадна. Хувийн байр сууриа зөв хамгаал.

Арслан: Ганцаардмал зожиг байдал нь таныг олны анхаарлаас холдуулна. Гэхдээ үүнээс болж биеэ хэт шахах хэрэггүй. Яаран дүгнэлтэд хүрэх гэсний хэрэггүй. Бусад хүмүүсийн төлөвлөгөө таны тэсвэр тэвчээрийг их шалгаж мэдэхээр байна. Та өөрийн үүрэг хариуцлага юу болохыг сайн тодруулах хэрэгтэй. Мөн өөрийн авьяас чадвараа хэт дээгүүр эсвэл доогуур үнэлэх гэсний хэрэггүй. Бусдад амлалт өгөхдөө болгоомжтой бай.

Охин: Өнөөдөр амьсгаа авч жаахан амарч болох ч бизнесийн ямар ч үйл ажиллагаанд бэлэн байгаарай. Гарын үсэг зурахаас өмнө бизнесийн хамтран ажиллах бүх баримт бичгээ нягталж үзэж, хуульд харшлах зүйл байгаа эсэхийг сайн хяна. Чухал уулзалт цуцлагдаж мэдэх ч үүнд ихээхэн ач холбогдол өгөөд хэрэггүй. Дахин цаг товлох боломж гарах учир та санаа амар байж болно. Гэхдээ төлөвлөгөөнд гэнэтийн үйл ажиллагаа орж ирэх төлөвтэй тул ажлаа зохицуул.

Жинлүүр: Хүндхэн шийдвэр гаргах ёстой болсноор таны муу зан чанар тодрон гарч ирэх болно. Өөрт таалагдахгүй зан чанараа үр ашигтайгаар өөрчилж чадна. Хэт их дарамт таны хүүхэд насны зарим таагүй дурсамжийг сэргээх бөгөөд өөрийгөө хэт хүчлэх хэрэггүй. Зарим асуудлаар гэр бүлийн яриа тийм ч таатай байхгүй бололтой. Өөрийнхөө бодлыг хэлж болох ч маргалдах хэрэггүй. Бусдыг буруутгахын оронд сайтар судалгаа хийхийг хичээ.

Хилэнц: Санаачилгыг гартаа авбал асуудлыг шийдвэрлэх боломж гарна. Гаднын мэдээлэлд хууран мэхлэлт гарах учир болгоомжтой бай. Буруу ойлголцол үүсэж болзошгүй тул хүмүүсийн юу хүсээд байгааг ойлгохгүй байвал илүү мэдрэмжтэй байх хэрэгтэй. Сэтгэлийн хөдөлгөөнөөр ярвигтай асуудалтай орооцолдохоос зайлсхий. Залуу хүмүүст илүү туршлагатай хүний нөмөр нөөлөг хэрэг болох үе.

Нум: Сайхан мэдрэмж аз хийморь дуудах болно. Бизнесийн хамтрагч нартаа анхаарлаа хандуулж, гэрээ хэлэлцээрийн шинэ арга замуудыг бодож ол. Хэсэг хугацаанд холбоо тасраад байсан найзтайгаа дахин учирч, холбоогоо сэргээнэ. Түүнд хэрэгтэй хүн нь та л байх болно. Санхүүгийн асуудал хөнгөрч, хөрөнгө оруулалт үр ашгаа өгнө. Эцэг эх нумынхан үр хүүхэдтэйгээ холбоотой үйл ажиллагаанд оролцохдоо дуртай байх болно.

Матар: Толгой өвтгөсөн асуудал гарч ирж, таны хүч тэнхээг сулруулна. Энэ үед тэвчээртэй байдал л танд тусална. Энэ үед амьдралыг илүү цог хийморьтой болгох мөрөөдөл хэрэгтэй байна. Хэрвээ та өөрчлөлт хийхээр шийдсэн бол түүндээ өөрийгөө бүрэн зориул. Хамгийн гол нь зөв үр дүн хэрэгтэй гэдгийг анхаар.

Хумх: Энэ өдөр төлөвлөгөө гаргахад эерэг цаг хугацаа байх бөгөөд бичиг цаасны ажил эсвэл шинэ ажилд төвлөрөхөд тустай. Ойр дотнынхонтой харилцах мөн шинэ төлөвлөгөө, стратеги хэлэлцэхэд үр дүнтэй. Маргааныг хуулийн дагуу шүүхээр тогтоолговол үнэн зөв нь олдоно. Ажилтай тань холбоотой хэлэлцүүлэг болон мэргэжлийн ажил үр бүтээлтэй байж таныг ололт өөд хөтөлнө. Чухал хүмүүс эсвэл дотнын түнштэйгээ харилцах харилцааг анхаар. Манлайлал, зориг тэвчээр, биеэ даасан байдал болон өөртөө анхаарал тавих зэргээс нэрд гарах боломж гарч ирнэ.

Загас: Чухал бизнесийн харилцаанд хуулийн дагуу л оролц. Олон сонирхолд анхаарал сарниж, гол зорилгоо сатаарахад хүрнэ. Бусдын зөвлөгөөг сонс. Багийн нэгэн хэсэг, бүрэлдэхүүн нь байх хэрэгтэй бөгөөд зорилгоосоо ухрах хэрэггүй. Хэрхэн сайн гүйцэтгэхээ мэдэхгүй байх нь хохирлыг бий болгоно. Яг одоо ямар ч шийдвэр бүү гарга. Ямар сонголт хийх талаар цаашид сайн судалгаа хийснээр сайн үр дүнд хүрэх болно.