Ерөнхий сайдын албаа өгөөд Ерөнхийлөгчийн сунгаанд шулуудан орсон Зандан даргын өмгөөлөгчид хаалга андуурлаа. Ер нь энэ өмгөөлөгчид хаана, ямар хэргийг шалгадаг талаар мэддэг юм болов уу? Эсвэл дадлагын оюутнуудад чулуу хөөлгөөд явуулав уу гэмээр хачин сонин асуултууд урган гарч байна.
Зандан даргын нэр хүндэд халдаж, гүжир гүтгэлэг хийсэн нэр бүхий гишүүдийг түүний өмгөөлөгчид АТГ шалгуулахаар өгсөн. Өмгөөлөгчид ихэд уурсаж, гурван үсэгтийн гадна баримт сэлтээ дэлгэн харуулж, үндэслэл юугаа тайлбарлаж хэвлэлд ярилцлага өгсөн. Тэр баримт сэлт, гомдлийг нь харин авлигатай тэмцэх газар хүлээж авсан эсэх нь тодорхойгүй байна. Үнэхээр гүтгүүлж, нэр төр алдар хүндээ гутаан доромжлуулсан юм бол яагаад цагдаагийн байгууллагад цаашлаад иргэний хэргийн шүүхэд гомдоогүй вэ гэдэг Зандан даргийн шатрын нэг нүүдэл байв уу, өмгөөлөгчдийн хачин сонин гаргалгаа байв уу гэдгийг асуумаар байна. Өмгөөлөгчдөө үйлчлүүлэгчийн тань гомдлыг АТГ хүлээж авсан уу? Хэрэг нээв үү? Ямар шатандаа явж байна? …

-8° C
3600.04
0 cэтгэгдэлтэй