2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Хувь заяа танд сорилт илгээнэ. Хойшлуулсан ажил, шийдээгүй асуудалдаа цаг гаргаж, багагүй хэмжээний мөнгө зарлагадаж магадгүй байна. Түншүүд эсвэл дайснуудын далд явуулга санхүүгийн алдагдалд оруулж мэднэ. Санхүүгийн талаар хамааралтай байдаг хүмүүстэйгээ маргалдаж болзошгүй байна. Өөрийн үйлдлийг сайн хяна.
Үхэр: Энэ үе шинэ асуудлын эхлэлийг тавихаас илүү дутуугаа нөхөх, дахин нэгдэх хэрэгтэй өдөр байна. Чөлөөтэй амьсгаа аваад хийж байгаа зүйлдээ анхаарлаа хандуулбал чухал ажил цагтаа амжих болно. Харин зохион байгуулалт муутай хүмүүс төлөвлөсөн ажлаа хугацаандаа амжихгүй. Харилцаа холбооны асуудал дээр хэрэв шударга санал ирвэл хариуг нь ч тийм байдлаар өг. Өнөөдрийн асуудлаас өөрийгөө чөлөөлж чадвал сэтгэл зүйн эдгэрэлт ирнэ.
Ихэр: Өндөр албан тушаалтай хамаатан садан болон найздаа өөрийнхөө хэрэгцээтэй санал тавихаас бүү татгалз. Тэд танд туслахдаа таатай байх бөгөөд илүү бүтээлч харилцаа бий болох болно. Гэхдээ мөн буруу ойлголцол болон луйврын шинжтэй зүйлс гарч ирж болзошгүй тул та хууран мэхлэлт мөн шударга бус зүйлд сэрэмжтэй байгаарай. Ялангуяа аз үзсэн сугалаанд хожих нь юу л бол.
Мэлхий: Мэргэжлийн үйл ажиллагаа ба хувийн харьцаа тогтворгүй байна. Алдагдалд орж болзошгүй байгаа тул та болгоомжтой бай. Арилжаа наймааны ажилд идэвх бүү гарга. Хэчнээн их хүчин чармайлт гаргасан ч саадыг даван туулж чадахгүй байх. Сэтгэл санааны байдлаас болж нойр муудаж толгой өвдөх магадлалтай. Ажил хэрэг эсвэл албаны үүрэг дээд зэргийн төвлөрөл, зохион байгуулалттай байхыг шаардаж байна. Хуучин алдаагаа засах хэрэгтэй болно.
Арслан: Олсон мөнгөө хэрхэн зарцуулах талаар сайн анхаар. Энэ үед үнэтэй худалдан авалт хийх гэж байгаа бол санхүүд дарамт үүсэж магадгүй. Удаан төлөвлөсөн төслөө ч эхлүүлэхийн өмнө сайтар бод. Ингэснээр өөртөө итгэх итгэл тань нэмэгдэх болно. Асуудлын гол эх үүсвэрийг олж харах нь чухал. Магадгүй та хэтэрхий бага эсвэл бүр хэрэгцээгүй их мэдээлэлтэй байдгаас асуудлын голыг харж чаддаггүй байж болох юм.
Охин: Анир чимээгүй өнгөрсөн үе өнөөдөр эсрэгээр байх болно. Бизнес болон аяллаар явах төлөвлөгөөнд өөрчлөлт орж болзошгүй. Чухал бизнесийн уулзалт дээр хэрэгтэй зүйлсээ бүгдийг төлөвлөсөн байхыг хичээ. Энэ үед хоёр тал хүссэн хариултаа авч чадсан эсэхийг заавал тодруулж, ойлголцол үүсгэхэд цаг зав гарга. Ингэж байж үр дүн сайн гарч, цаашдаа ч хамтран ажиллах итгэлийг бусдад төрүүлнэ.
Жинлүүр: Та сайн зан чанараараа бусдын хайр хүндэтгэлийг татаж, олны дунд нэр хүндтэй байх болно. Олны анхаарлын төвд байх нь таны үнэлэмжийг нэмэгдүүлнэ. Та өөрийн хэл ам, хийх үйлдлийг хянаж цэнэх нь зүйтэй. Сэтгэл санааны байдал, өөрийн мэдрэмжээ үл ойшоох хэрэггүй. Таны хайртай хүн эмзэг байх тул гоморхсон зан гаргаж магадгүй. Үүнд сэтгэлийн хөдөлгөөнөөр хандаад хэрэггүй. Ухаалаг, хэрсүү байж, энэрэнгүй зөөлөн сэтгэлээр хайрынхаа цэцгийг усалж, ургуулаарай.
Хилэнц: Од эрхсийн нөлөө тогтворгүй байх тул өөрийн аюулгүй байдал, эрүүл мэнддээ анхаарах нь зүйтэй. Тэвчээргүй байдал эрсдэлийг дагуулж болзошгүй юм. Та хийх гэж буй зүйлийнхээ гарах үр дүнг тооцоолж чадахгүй бол санхүүгийн алдагдалд мэднэ. Хурдан сэтгэх нь өөрийн стратегиа хэрэгжүүлэх давуу тал гаргана.
Нум: Уулзалт, олон нийтийг хамарсан үйл ажиллагаан дээр эрдэм мэдлэг сайтай хүнтэй уулзах нь амжилтад хүрэх эерэг тохиол болно. Энэ боломжийг өөртөө мэдлэг мэдээлэл олж авахад ашигла. Хэтэрхий урагшаа яарахаас өмнө учраа олохгүй байгаа зүйлээ ойлгомжтой болгоорой. Үгүй бол цаг болон эрч хүчээ хий дэмий зарах хэрэг гарна. Сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргахаас зайлсхий.
Матар: Залуу хүмүүс илүү өндөр боловсрол эзэмших болон сайн амьдралын боломж олж авахын тулд гадаад руу явахыг хүснэ. Хэрвээ та сургалтын тэтгэлэг хөөцөлдөх гэж байгаа бол эерэг мэдээ сонсоно гэдэгтээ найдаж болно. Гадаадын виз авах хүсэлт гаргахад тохиромжтой цаг үе. Бусад хүмүүсийн санал бодлыг сайн мэдэр. Хийх алхмаа шалгаж үзэхээсээ нааш хуумгай хөдөлж хэрэггүй.
Хумх: Өнөөдөр бүх л үйлд амжилттай байх болно. Гэрээ, хэлэлцээр хийхэд таатай. Амьдралд тань онцгой ач холбогдолтой үйл ажиллагаа болж болзошгүй. Залуу хүмүүс гэр бүл болох шийдвэр гаргаж магадгүй. Харин хижээл насныхан албан харьцаа тогтоох болон хуучны сайхан цагийн андтайгаа уулзаж болзошгүй. Дасгал хөдөлгөөн хийх, биеэ чийрэгжүүлэн эрүүл мэнддээ анхаарал хандуул.
Загас: Таны хувьд ажил хэрэг чухал өдөр тул нөлөө бүхий мэргэжилтэнтэй хийх уулзалт төлөвлөгөөний хамгийн эхэнд бичигдэнэ. Төлөвлөгдсөн арга хэмжээндээ оролцож, сурч хөгжихийг хичээ. Асуудалд бодитоор хандах байдал зонхилох боловч та амжилтад хүрэхэд саад болох гутрангуй үзэл рүү хэлтийх шинжтэй. Санхүүгийн найдваргүй хүйтэн хөндий байдал маргаан үүсгэж болзошгүй. Хөрөнгө мөнгөний асуудалд аль болох бодитоор хандаарай.

-8° C
3600.04
0 cэтгэгдэлтэй