Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж Италийн Олон улсын байгууллагын нийгэмлэгт лекц уншив

xpost Пүрэв гараг

МБШТ– Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, лхаарамба Д.Жавзандорж Италийн Олон улсын байгууллагын нийгэмлэг (SIOI)-ийн Ерөнхийлөгч, Элчин сайд Риккардо Сессатай уулзаж, шашин хоорондын яриа хэлэлцээ, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов.

Мөн олон улсын харилцааны чиглэлээр суралцаж буй 200 гаруй оюутанд шашин хоорондын харилцан ойлголцол, хамтын ажиллагаа дэлхийн энх тайванд оруулах хувь нэмрийн талаар лекц уншиж, тэдний асуултад хариуллаа. Уулзалтад Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Булган, Гандантэгчэнлин хийдийн Тамгын лам Э.Баяр, доктор, профессор М.Батаа нар оролцов.