Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Ж.Мөнхбат агсны нэрэмжит Европын аварга шалгаруулах үндэсний бөхийн гуравдугаар барилдаан буюу “HAKUHO CUP – EURO 2026” болохоор болжээ. Тус барилдаан ирэх 11-р сарын 7, 8-ны өдрүүдэд Францын Мюлуз хотод зохион байгуулагдах юм байна.
Дархан аваргын нэрэмжит барилдааныг түүний хүү Хакухо М.Даваажаргал зохион байгуулж байгаа аж. Монгол үндэсний бөхийн өв соёлыг Европ тивд түгээн дэлгэрүүлэх зорилготой тус барилдаанд бөх сонирхогчид, үндэсний өв соёлоо эрхэмлэгч хэн бүхнийг хүрэлцэн ирж, бөхчүүдээ дэмжихийг урьсан байна.

-6° C
3600.04
0 cэтгэгдэлтэй