Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 31-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
Аравдугаар сарын 30-ны 20:00 цагаас аравдугаар сарын 31-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. 30-31-нд шилжих шөнө Завханы ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховдын зарим, Хөвсгөл, Архангайн баруун, Говь-Алтай, Булган, Сэлэнгийн хойд сумдын нутгаар, 31-ний өдөр Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Төв, Хэнтий, Дорнодын зарим, Сэлэнгийн ихэнх, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговийн хойд сумдын нутгаар 0.0-5.0 мм цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -14…-19 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -9…-14 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +3…-2 градус, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Онон, Улз голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +10…+15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсгээр +4…+9 градус, бусад нутгаар -2…+3 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -9…-11 градус, бусад хэсгээр -5…-7 градус хүйтэн, өдөртөө 0…+2 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -9…-11 градус хүйтэн, өдөртөө +1…+3 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө -11…-13 градус, өдөртөө 0…-2 градус хүйтэн байна.

-6° C
3600.04
0 cэтгэгдэлтэй