Улаанбаатарт 2 хэм дулаан

xpost Даваа гараг

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 3-нд нутгийн баруун хэсгээр, 4-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, хүйтэрнэ.

Арваннэгдүгээр сарын 1-ний 20:00 цагаас арваннэгдүгээр сарын 2-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. 01-02-нд шилжих шөнө Хөвсгөлийн баруун, Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд, Завхан, Хэнтий, Дорнодын хойд сумдаар, 02-ны өдөр Хөвсгөлийн баруун, Дорнодын зарим газраар 0.0-1.0 мм ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчмоор -15…-20 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -10…-15 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +1…-4 градус, бусад нутгаар -4…-9 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Дорнод-Дарьгангын тал нутгаар -2…-7 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4…+9 градус, бусад нутгаар -2…+3 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -13…-15 градус, бусад хэсгээр -7…-9 градус хүйтэн, өдөртөө +1…+3 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -11…-13 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -10…-12 градус, өдөртөө 0…-2 градус хүйтэн байна.