Монгол Улсад шинээр байгуулагдсан Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх 2026 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрөөс үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж, гэр бүл, хүүхдийн хэрэг, маргааны нэхэмжлэлийг хүлээн авч байна.
Шинэ шүүхийн бүтцэд Хүүхэд, гэр бүлийн хэлтсийг байгуулж, хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн, эвлэрүүлэн зуучлагч, түүний туслах, сэтгэлзүйч ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн. Ингэснээр шүүх гэр бүл, хүүхдийн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ зөвхөн хууль зүйн асуудлыг авч үзэхээс гадна гэр бүлийн нөхцөл байдал, хүүхдийн хэрэгцээ, сэтгэл зүйн онцлогийг мэргэжлийн түвшинд судалж, үнэлгээ, дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргах боломж бүрдэж байна.
Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүх нь Сонгинохайрхан дүүрэг, “Драгон” төвийн ард болон Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүх Баянзүрх дүүрэг, “Кино үйлдвэр”-ийн байранд тус тус байрлаж байна.

-6° C
3600.04
0 cэтгэгдэлтэй