Үхэр жилтнээ эерэг сайн

xpost Мягмар гараг

БИЛГИЙН ТООЛЛЫН 24 2026.11.03 / МЯГМАР ГАРАГ

Намрын адаг шар нохой сарын Найман цагаан цагаагчин могой өдөр

Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ

Наран ургах, шингэх: 07.40-17.32

Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Суудал: Уул

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 3, Ангараг гараг. Билгийн тооллын 24, Их морь одтой, цагаагчин могой өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 07:40-17:32. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.