Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

xpost Өчигдөр 10:03

Энэ оны аравдугаар сарын 27-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо “Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн-2026” болж өндөрлөсөн юм. Тэмцээнд Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн Хүч-албаны бэлтгэлжилтийн хэлтсийн дасгалжуулагч, цагдаагийн дэслэгч Т.Тулга амжилттай оролцож, эрэгтэйчүүдийн 70 кг-д “Гутгаар байр”-т шалгарч, хүрэл медаль хүртсэн.

Цагдаагийн дэслэгч Т.Тулга өнөөдөр /2026.11.04/ эх орондоо ирж, Хүч-албаны бэлтгэлжилтийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Х.Саранболд болон хамт олон нь угтан авлаа. Монгол Улсын гавьяат тамирчин, цагдаагийн дэслэгч Т.Тулга нь 2019, 2021 болон 2026 онд “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-д амжилттай оролцож, гурав дахь удаагаа медальт байрт шалгараад байна.