Цахим орчинд “Хууль зүйн сайд асан С.Амарсайханы зөвлөх, МҮОНРТ-ийн захирал асан А.Бүрэнбаатар Дарханы замд осолд оржээ. Тээврийн цагдаагийн бүрэлдэхүүн ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Түүний биеийн байдал ямар байгаа нь одоогоор тодорхойгүй байна. Нэмж мэдээлэхэд А.Бүрэнбаатар нь хар тамхи хэрэглэсэн үедээ орон нутгийн замд зорчсон гэх албан бус эх сурвалжийн мэдээлэл байна” гэх мэдээлэл цацагдсан.
Харин А.Бүрэнбаатар энэ талаар өөрийн Бүрэнбаатар Агваандаш цахим хуудсаараа дамжуулан мэдээлэхдээ “Өглөө босоод иртэл хар тамхи татаад, осол хийсэн гэх мэдээлэл гарчээ. Би Борнуурт жижигхэн аж ахуй эрхэлдэг. Энд тракторын сэлбэг авчирч өгөөд буцаад хөдлөх гэж байна. Өглөө босоод ирэхэд эхнэр хүүхэд, найз нөхөд юу болсон бэ гээд асууж байна. Намайг хар тамхи хэрэглэсэн явж байгаад осол хийжээ гэжээ. Миний унаж яваа машин энд байна. Цагаан өнгөтэй. Бүрэн бүтэн байна. Тэр зурган дээр цагаан өнгийн машин байна лээ. Намайг цагаан машинтай явж байгааг мэджээ. Би эрүүл саруул байна. Зохион байгуулалттай худал мэдээлэл тарааж, хүний сэтгэл санаа үймүүлэхээ болимоор байна. Би хар тамхи байтугай хамрын тамхи ч татдаггүй хүн. Удахгүй хар тамхины сонсгол болох гээд улс төр рүү хутгаад, хар тамхины хэргийг замхруулах гээд намайг хар тамхичин болгож байгаа юм байна л даа. Би хотод очиж байгаад учрыг нь олно оо” хэмээжээ.

-4° C
3599.71
0 cэтгэгдэлтэй